хсис-ийн цагдаагийн сургуулийн эбш эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.амаржаргал миний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жагсаалт
Ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амаржаргал би 2010 онд хуучнаар Цагдаагийн академид "Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Багшлах хугацаанд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дараах байдлаар танилцуулж байна.
Нэг. Оролцсон төсөл, судалгааны ажил
1. ЦЕГ-ын Тамгын газрын даргын тушаалаар "Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлын хэсэг”-т дэмжлэг үзүүлэх багийн гишүүнээр томилогдон 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан "Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, бусад хуулиудтай уялдуулах” судалгааны ажил,
2. ХЗҮХ-ийн захиалгаа тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын баталсан 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын ЭШ-ний ажилтан Х.Өсөхтэй хамтран "Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт”-ийг судалгааны ажил,
3. Хууль зүйн яамны захиалгат "Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага” сэдэвт судалгааны ажлын хэсэгт ажиллаж, Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг нотолж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдэвт дэд хэсгийн судалгааны ажил,
4. ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012.12.03-ны өдрийн тушаалаар Хууль зүйн салбарт хүний эрхийн үнэлгээ хийх аргачилсан заавар боловсруулах ажлын хэсэгт томилогдон ажиллаж, энэ ажлын хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хүний эрхийн шалгуур үзүүлэлтийг ажиллаж буй эсэхийг шалгах зорилгоор томилолтоор ажиллан, Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах ажлын хэсэг,
5. ХСИС-иас 2013 оны 05 сарын 23-ны өдөр зохион байгуулсан "Гэмт явдалтай тэмцэх төрийн эрүүгийн бодлого” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаас гаргах зөвлөмжийн ажлын хэсэгт тус тус ажилласан.
Хоёр. Бичиж, хэвлүүлсэн ном, гарын авлага
1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бичиг баримт, сургалтын гарын авлага, УБ.,2013. 11.6 х.х
Гурав. Нийтлүүлсэн, хэлэлцүүлсэн илтгэл өгүүлэл
1. Цагдаагийн академийн магистрант, судлаачдын дунд зохион байгуулдаг ЭШ-ийн бага семинарт "Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээний онол, эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл,
2. Гэмт явдалтай тэмцэх асуудал сэтгүүлийн 2010 оны №2-т "Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” эрдэм шинжилгээний өгүүлэл,
3. 2012 оны 04 сарын 17-ны өдөр Дархан-уул аймгийн Цагдаагийн газрын 50 жилийн ойд зориулсан "Цагдаагийн байгууллагын өнөөдөр маргааш” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд "Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар бичиж буй мэдэгдлийг боловсронгуй болгох” нь сэдэвт илтгэл,
4. Цагдаа судлал сэтгүүлийн №2 дугаарт "Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын харьцуулсан судлал” илтгэл,
5. Гэмт явдалтай тэмцэх асуудал сэтгүүлийн 2012 оны №3, 4-т Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын уламжлал, шинэчлэл сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлж, хэвлүүлсэн.
Дөрөв. Суралцагчдын эрдэм шинжилгээний илтгэл удирдсан байдал
1. "Хуулийн оюутан-2010” сонсогч, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 432 дугаар дамжааны оюутан Ц.Долгормаагийн "Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохиролын үнэлгээ хийлгэх ажиллагааг албан ёсны нотлох баримт болгох нь” илтгэл,
2. Улсын бүртгэлийн байгууллага байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд 442-р дамжааны оюутан Ц.Долгормаагийн "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох зарим асуудлын тухайд” илтгэл,
3. "Оюуны Индэр-2010” сонсогч, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 146 дугаар дамжааны сонсогч Ч.Ганзоригийн "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” илтгэл,
4. Баян-Өлгий аймгийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон улсын зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хуралд 136 дугаар дамжааны сонсогч А.Айланашийн "Нийслэлийн Налайх дүүргийн уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний зарим асуудалд” сэдэвт илтгэл,
5. Хууль зүйн их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан "Хуулийн оюутан-2012” сонсогч, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 133 дугаар дамжааны сонсогч И.Занабазарын "Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдэвт илтгэл,
6. ХСИС-ийн иргэний эрх зүйн тэнхимээс зохион байгуулсан "Эрх зүйн шинэтгэл-Онол, практик” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 131-р дамжааны сонсогч Т.Эрдэнэцэцэгийн "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, анхаарах зарим асуудал” сэдэвт илтгэл,
7. "Их засаг-Орчин үе” Олон Улсын ЭШБХ-д 321 дүгээр дамжааны сонсогч Г.Түвшинжаргалын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ-тулгамдсан зарим асуудал” сэдэвт илтгэлийг тус тус удирдсан байна.