Их Засаг Хууль зүйн сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монголын Шүүхийн мэтгэлцээний холбооны 10 жилийн ойд зориулан хууль зүйн их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан. “FACT” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2014.11.01-15-ны хооронд амжилттай зохион байгуулж 2014 он 11 сарын 17-ны өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаагаа хийлээ.
Тэмцээнд хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг дараах сургуулиудын багууд оролцож бодит хэрэг маргаан дээр мэтгэлцэж, онолын мэдлэг, нотлох баримтыг үнэлж, ашиглах, хууль хэрэглэх, илтгэх, багаар ажиллах чадвараараа өрсөлдлөө.
1. МУИС-ийн Хууль зүйн сургууль
2. Их Засаг Олон Улсын Их сургуулийн Их Засаг Хууль зүйн сургууль
3. Хууль Сахиулахын Их сургууль
4. Отгонтэнгэр их сургууль
5. Орхон их сургууль
6. Улаанбаатар их сургууль
7. Монголын үндэсний их сургууль
8. Шихихутуг хууль зүйн дээд сургууль
9. Билэг дээд сургууль
10. Түшээ дээд сургууль
11. Сутай дээд сургууль зэрэг нийт 11 сургуулийн оюутнууд оролцлоо.
· 2014.11.01-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн явагдаж Тэргүүн байранд
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг,
- Дэд байранд Хууль сахиулахын их сургуулийн багууд тус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан:
1. Хууль зүйн Яам
2. Шүүхийн Ерөнхий зөвлөл
3. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүх
4.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүх
5. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх
6. Нийслэлийн ИТХ
7. Заяа энд Золоо ХЗ-н фирм
8. Royal HD TV зэрэг
Уг тэмцээн Royal HD TV-ээр цуврал нэвтрүүлэг болон тун удахгүй та бүхэнд хүрэх болно.