Тус тэмцээнд Ерөнхий эрдмийн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваажав багштай Консенсус-2 баг иргэний хэргийн, Цагдаагийн сургуулийн ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амаржаргал багштай Консенсус-1 баг эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцлоо.
Тус тэмцээний эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцсон баг эхний тойрогт Орхон их сургуулийн багтай таарч 9 оноогоор, 2-р тойрогт Билиг хууль зүйн дээд сургуулийн багтай таарч 58 оноогоор ялалт байгуулж, аваргын Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багтай тоглож хожигдон Дэд байрт шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон багийн багш, суралцагчиддаа баяр хүргэе.